Монгол Улс дэд сайдгүй байхаар боллоо

2015 оны 10 сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн эхэнд Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав.

Энэ оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өмнө нь татаж авсан. Өөрөөр хэлбэл тус хуулийн төслийг татснаар дэд сайдын асуудал мөн хамт татагдсан гэсэн үг. Иймд дэд сайдуудыг цомхотгох заалтыг тусгайлан хууль болгон хэлэлцүүлэх саналыг Төсвийн байнгын хороо гаргасан юм. Энэ хүрээнд тухайлсан ажлын хэсэг гарч, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооноос уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал оруулж ирсэн бөгөөд чуулганд оролцсон гишүүдийн 69,8 хувь нь дэд сайдгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.114.74 Zuv shiidver baina.