Викториа Бекхэм ”Оны онцлох эмэгтэй” боллоо

2015 оны 10 сарын 30

Дөрвөн хүүхдийн ээж, загвар зохион бүтээгч Викториа Бекхэмийг “Glamour” сэтгүүл энэ оны онцлох эмэгтэйгээр тодруулжээ.

Учир нь 2015 онд хатагтай Бекхэмийг НҮБ-ын сайн сайхны элчийн хувиар Хойд Африкт айчласнаас гадна буяны байгууллагуудад олон удаа хандив өргөсөн нь “Оны онцлох эмэгтэй” болоход чухал нөлөө болсон байна.

Викториа олны танил болсноосоо хойш хэвлэлүүдийн тодруулдаг “Оны онцлох” гэх мэт жагсаалтад байнга багтаж ирсэн ч анх удаагаа нэгдүгээр байранд орж байгаа юм. Тус сэтгүүл Викториагийн зурагтай сэтгүүлийг худалдаанд гаргасны дараа тэрбээр инстаграмдаа “Гайхалтай, гайхалтай. Сэтгэл өндөр байна. Миний хийсэн өчүүхэн ажлыг өндөрт өргөсөн та бүхэнд баярлалаа. Миний хийсэн бүхэн бусдад таалагдсан нь надад урам өглөө” гэж бичжээ

www.dailymail.co.uk

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД