Хятад 2020 он гэхэд чинээлэг нийгмийг тогтоох бодлого хэрэгжүүлнэ

2015 оны 10 сарын 30

Хятадын Коммунист намын Төв хорооны 5-р бүгд хурал дөрвөн өдөр үргэлжилж Хятадын ирэх таван жилийн төлөвлөгөөг баталснаар өчигдөр өндөрлөлөө.

Энэхүү төлөвлөгөөний гол бодлого нь Хятадын эрх баригч Коммунист намын 2020 он гэхэд чинээлэг нийгмийг цогцлоох, эдийн засгийн хөгжлийг чухалчилсан байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжлийн загвараа шинэчлэн тогтоож, өөрчлөлт шинэчлэлтийг ул суурьтай хийх, хууль дүрмийг чандлан сахих зэрэг үндсэн томоохон асуудлыг тусгаж өгчээ.

Хятадын 2020 он хүртэл баримтлах энэ бодлогын бас нэг гол зорилт нь бүс орон нутаг, төвөөс алслагдмал бүс, үндэсний цөөнх иргэдийн дунд хөгжлийн ялгаа заагийг арилгахад чиглэж байгаагаараа өмнөх 5 жилийн төлөвлөгөөнүүдээс илүү онцлогтой гэдгийг Хятадын эрх баригчид онцолж байна. Энэхүү 5 жилийн бодлогын баримт бичгийг ирэх оны хавар Хятадын Бүх ардын төлөөлөгчдийн их хурлаар эцэслэн батлах юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД