Хятад ”Нэг хүүхэд” бодлогоо цуцаллаа

2015 оны 10 сарын 30

Хятад гэр бүлийг нэгээс дээш хүүхэд гаргахыг хуулиар хориглосон байдаг. Тэгвэл өчигдөр Хятадын Коммунист намаас энэ хуулийг хүчингүй болгосон гэж Синьхуа агентлаг мэдээллээ .

Хэрэв Хятад улс нэг хүүхэд бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аваас ирээдүйд хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдах, ажиллах хүч, ахмадуудын асрамж халамж гээд олон асуудал гарч ирнэ. Тиймээс үүнийг тодорхой бодлого зорилготойгоор өөрчилж, гэр бүл төлөвлөлтийг эдийн засгийн өсөлтийг тэтгэх ёстой гэж үзэж ийнхүү цуцлах шийдвэрт хүрчээ. Түүнчлэн нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлээд 30 гаруй жил өнгөрөхөд хүн амын өсөлт удааширч, өндөр настай хүмүүсийн тоо ихэссэн нь НҮБ-аас гаргасан "Улс орнуудын мөхлийн эрэмбэ"-д Хятад улс удахгүй мөхөх орны тоонд орсон шалтгаан нь байсан юм.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хоёр хүүхэд бодлого хэрэгжвэл үр дүнд нь 10 сая хүүхэд шинээр мэндэлнэ гэсэн таамаг байна.

Нэг хүүхдийн бодлогыг 1976 онд Коммунист намын удирдагч Мао Зэдуны удирдлаган дор баталж байжээ.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.230.221 Энэ бодлогын Монгол болон дэлхийн бусад улсуудад нөлөөлөх нөлөөлөл нь 20-30 жилийн дараа л илт мэдрэгдэх байх даа. Монгол улс нөхнө үржихүйн бодлогодоо эрс өөрчлөлт оруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Үр хөндөлтийг тодорхой хэмжээгээр хязгаарлах, олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих гм
202.131.234.243 zaaaaaza balarlaa
208.64.29.45 за эх дэлхий маань Хятадуудаар дүүрэх нь дээ. яадаг билээ дээ цөөхөн Монголчууд минь. манайх дор хаяж 5 гэдэг ч юмуу бодлого гаргаад улсаас нь дэмжээд өгөөч.