Их Британийн засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

2015 оны 10 сарын 30

Мастерын хөтөлбөрт суралцах хүсэлтэй, мэдлэг боловсролтой, зорилготой, манлайлах чадвартай хөгжиж буй орнуудын оюутнуудад зориулсан Их Британи Засгийн газраас тэтгэлэг зарлалаа .

Монгол Улсаас оролцож буй оюутнуудын хувьд төрийн удирдлага, байгаль орчин болон цаг уурын чиглэлээр суралцах оюутнуудад давуу талтай бөгөөд нэг жилийн хугацаанд суралцах юм.

Тэтгэлэгт хөтөлбөрөө дуусгаад эх орондоо эргэж ирэх нөхцлийг зөвшөөрөх, IELTS 6.5, TOEFL IBT 79, 2 жилийн ажлын туршлагатай байх гэсэн шаардлагыг хангасан байх ёстой аж. Тэтгэлэгт хөтөлбөрт сургалтын төлбөр, дотуур байр, сарын амьжиргааны зардал болон онгоцны зардал багтана.
Их Британи улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцахыг хүсвэл холбогдох материал бүрдүүлж, "Eduworld" Боловсролын төвд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77071511, 77008098, 94251188 утсаар авах боломжтой аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД