Нинжа нарыг “Сентерра Гоулд”-тай найзалсан гэв

2015 оны 10 сарын 28

 Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын Гацууртын аманд зочлоод ирсэн "Босоо хөх Монгол" бүлгэмийн гишүүд тэндхийн "Нинжа" нарыг буруушаав.

 "Гацуурт руу нэвтрэх гэж хоёр цаг гаруй гадаа нь хүлээсний эцэст арай хийж нэвтэрсэн. Тэнд байгаа нинжа нар бол “Сентерра Гоулд”-ынхантай найзалж, нөхөрлөсөн, тэдэнтэй хуйвалдсан хүмүүс байна лээ. Нинжа нар дийлдэхгүй байна гэсэн худал нэрийн дор Гацууртыг ухах гэж байна. УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын хүмүүс Ноён уулыг хамгаалаад, Гацууртыг ухуулъя гэж байна. Энэ бол байж болшгүй тэнэглэл” гэж Гал үндэстэн холбооны тэргүүн н.Хундаганай хэллээ.

Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн н.Ялалт Ноён уул, Гацууртын ордод хүч болохгүй гурван шалтгааныг хэлсэн юм.

Тодруулбал, “Бороогийн уурхайг ажиллуулж алтыг нь авахдаа монголчуудад ашиг өгөөгүй “Сентерра Гоулд”-д бид дахин луйвардуулах гэж байна. Мөн Хараа, Бороо, Зүүнхараа орчимд хүнцэлийн хороо хордсон бүтэн нуур бий болчихоод нутгийн иргэдийг хордуулж байна. Ноён уул Хэнтий уулын төгсгөл мөнх цэвдэгийн зангилаа газар учир маш болгоомжтой хандах ёстой. Үүнийг тэсэлж, дэлбэлэх аваас хэдхэн жилийн дотор элсэн цөл болно. Шинжлэх ухааны талаас ийм баримтууд ухаж болохгүй гэдгийг нь нотолж байгаа юм” гэв

Ноён ууланд зөвхөн түүхийн дурсгалт булш, бунхан байгаа бус Хүннүгийн үеийн төмөрлөгийн үйлдвэрийн болон хотын туурь байгаа. Түүхийн өв, соёлыг хадгалсан газраа ухаж болохгүй. Эх орноо аврахыг эрх мэдэлтнүүдээс хүсэж байгаагаа хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байлаа.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД