Улаанбаатар хот дахь бүжгийн сургалтын төвүүд

2015 оны 10 сарын 28

Амжилттай ажиллаж амьдрахын үндэс нь эрүүл бие. Эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөн чухал хэдий ч ажил, хичээлдээ дарагдсаар өөрийгөө хөгжүүлэх зав төдийлөн гаргаж чадахгүй л явна уу?

Тэгвэл цаг завыг тань хэмнэх үүднээс Улаанбаатар хот дахь бүжгийн сургалтын төвүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Ямагт сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй , эрүүл, зөв бие галбиртай болж, бусадтай харилцаагаа идэвхжүүлэх гээд олон давуу талыг бүжгээс авах боломжтой билээ.

 Латин америк болон олон төрлийн бүжгийн сургалт


  1. “Sun dance” 2009 онд байгуулагдсан. Гудамжны жазз, тачаангуй жазз, хип хоп, монгол ардын бүжиг, модерн бүжиг, латин америк зэрэг 20 орчим төрлийн бүжиг заадаг бөгөөд одоогоор хоёр салбартай.

 Давуу тал: Дан бүжиг бус тураах аеробикийн дасгалыг ч бас давхар заадаг.

Цагийн хуваарь: Долоо хоногийн 4 өдөр, 1 цаг 30 минутаар хичээллэдэг нь бүжгийн хөдөлгөөнөө ойр ойрхон сэргээж, тасралтгүй эрч хүчтэйгээр амьдрахад тусалдаг аж.

Төлбөр: Нэг сарын 60000 төгрөг.

Нэмэлт үйлчилгээ: Тоглолтын хувцасны түрээс

 Хаяг: Сүхбаатар дүүрэг 8-р хороо Хөгжим бүжгийн коллежийн замын урд ШУТИС-ийн 2-р байрны зүүн талаар урагш явсан замаар чигээрээ 100 метрт
 Утас:88550381

       2. “S Dance” бүжгийн клубт мэргэжлийн чадварлаг багш нараар удирдуулан бүх төрлийн бүжгээр хичээл заадаг. Бүжиглэх дур сонирхолтой, чөлөөт цагаа өөртөө зориулах хүсэлтэй 5-аас дээш насны хүмүүст монгол, чөлөөт, латин америк бүжгүүдийг санал болгодог юм байна.

Давуу тал: Илүүдэл жинтэй хүмүүст тусгайлан зориулж түргэн хугацаан жин хаях, тураах бүжгийн сургалт ордог.

Цагийн хуваарь: Ямар бүжгийн анги байхаас шалтгаална

Төлбөр: 60 мянган төгрөг

Нэмэлт үйлчилгээ: Бүжгийн заал нэг цагийн 12000 төгрөг. Тайзны хувцас прокат

Хаяг: Нэгдсэн 3-р эмнэлэгийн баруун урд талд Онол цогцолбор сургуулийн байранд
 Утас: 9990-8099

   3. “S line” клуб нь Аэробик дасгал болон бүжгийн сургалтаар хичээлээ явуулдаг.
Давуу тал:  Заах арга зүйг бүрэн эзэмшсэн СУИС болон БТДС төгссөн мэргэжлийн багш нар ажилладаг бөгөөд тав тухтай маш тухлаг орчинтой. Бүх төрлийн үйлчилгээ нэг доор байрладаг.

Цагийн хуваарь: Долоо хоногийн 3 өдөр 09.00-19 хүртэлх цагаас  сонгох боломжтой 

Төлбөр: 84000 төгрөг

Нэмэлт үйлчилгээ: дэргэдээ бүжгийн хувцасны төрөлжсөн дэлгүүр болон хувцасны прокатаар үйлчилдэг. Мөн гоо сайхны үйлчилгээтэй.

              Хаяг: Циркийн баруун талд Номун хотхоны 1001 тоот

             Утас: 96660127 88030127   

       4. “Ub dance school” бүжгийн сургалтын төв нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй. 210 метр квадрат талбай бүхий 2 бүжгийн танхим, усанд орох душ бусад тоноглол бүхий тохилог саруулхан анги танхимуудтай.

Давуу тал: Бүх насныхан хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлийн багш нар хичээл ордог. Амралтын өдрүүдээр хичээллэдэг ангитай. Хичээл 1 цаг 30 минут үргэлжилдэг.

Цагийн хуваарь:  1, 3, 5 өдрийн 19:00 цагаас Латин-Америк бүжгийн анги

                                         2, 4, 6 өдрийн 19:00 цагаас САЛСА бүжгийн анги

                                          2, 4, 6 өдрийн 20:30 цагаас тураах бүжгийн анги

Төлбөр: Бүжгийн төрөл, цагийн хувиараас шалтгаалж нэг сарын 60-150 мянган төгрөг.

Нэмэлт үйлчилгээ: Тольтой заал цагаар хөлслүүлэх, байгууллага аж ахуйн нэгжийн урлагийн үзлэгийн бүжгийг дэглэх, шоу арга хэмжээ, хурим найр, төрсөн өдөрт бүжгийн мэндчилгээ дэвшүүлэх, реклам сурталчилгаа, клипны бүжиг дэглэлт, бүжгийн үзүүлбэр үзүүлдэг.

Хаяг: БГД, 4-р хороолол, Ачлал Их дэлгүүрийн дэргэд Голомт банкны 4-р давхарт
 Утас: 8811734

                                 Балетын сургалт


Уян хатан өв тэгш бие галбиртай болохоос гадна эмх цэгц, тэсвэр тэвчээр, сахилга батад суралцаж, анхаарлаа төвлөрүүлэх, оюунаа дайчлах чадварыг эзэмшихийг хүсвэл балетын сургалтад хамрагдаарай.

 1.“City ballet” сургууль МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн урд байрлах “Монро Импекс” компанийн байранд байрладаг. Насанд хүрэгчдийн анги нь 1, 3, 5 дахь өдөр 18:00-цагаас хичээллэдэг.

Төлбөр: Том хүн 200000, хүүхэд 100000

 Утас: 99030419

 2. “Классик” сургууль Баруун дөрвөн зам, “Голомт” хотхонд байрладаг. Насанд хүрэгчдийн анги хамгийн оройдоо 7 хоногт хэдэн удаа явахаасаа шалтгаалан цагаа тохирч болно. Балетийн хичээлийг концертмастерийн хамт заах бөгөөд ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хичээлээ ордог юм байна. Өдөр бүр 09-18 цагийн хооронд сургалтаа явуулдаг.

Төлбөр: Том хүн 120000, хүүхэд 80000 төгрөг

Утас: 99086475, 99177126

3. “Royal ballet” 11-р хороолол, Орчлон сургуулийн замын эсрэг талд Хүүхэд залуучуудын соёлын төв өргөө, 2-р давхарт 203 тоот. Насанд хүрэгчдийн анги 1, 3, 5 дахь өдөр 19 цагаас, амралтын өдрүүдэд 14 цагаас хичээллэдэг.

Төлбөр:  нас харгалзахгүй 90000 төгрөг

 Утас: 99113055,11305588,50063055

4. “Хонгороо балет” Гадаад хэргийн яамны дэргэдэх "Жигүүр Гранд"-ын оффист үйл ажиллагаагаа явуулдаг. Насанд хүрэгчдийн анги 1, 3, 5 дахад 19:00 цагаас хичээллэдэг.

Төлбөр: Том хүн 150000, хүүхэд 100000 төгрөг

Утас: 99095235, 99090014

5. La donna ballet УДЭТ-ын урд Элит хотхоны 2 давхарт үйл ажиллагаа явуулдаг. Балет, иогийн хосолсон сургалтандаа элсэлт авч байгаа. Насанд хүрэгчдийн анги долоо хоногийн 3 өдөр 19:00 цагт хичээллэдэг.

Төлбөр: Том хүн 150000, хүүхэд 100000

Утас: 70112724, 88075797

6.Ub ballet насанд хүрэгчид болон гурваас дээш насны хүүхдүүдэд зориулсан ангиудад мэргэжлийн ур чадвартай багш нар хичээл ордог. Насанд хүрэгчид 1, 3, 5 дахь өдөр оройн цагаар хичээллэх боломжтой. Усан орох душтэй.

Төлбөр: Том хүн 150000

Хүүхэд: 100000

Утас: 99089627

                    Чөлөөт, хип хоп бүжгийн сургалт


1.“B.A.D” бүжгийн клуб Aim4r продакшны бүжигчид удирдан явуулдаг. Урбан, хип хоп болон электро бүжгийн хичээлүүд явагддаг. Багш болон бүжгийн төрлөө сонгоод долоо хоногийн гурван өдөр заагдсан хуваарийн дагуу хичээллэдэг юм байна. Одоогоор элсэлт авахгүй байгаа бөгөөд 11 дүгээр сараас эхлэн шинэ элсэлт авна.

Төлбөр: 60000 төгрөг
Хаяг: Найман шарга валют арилжааны төвийн байшинд
Утас: 99906227

2.“Yoube” бүжгийн академи “You be the one” уриатай, Aim4r продакшны үүсгэн байгуулагч, бүжигчин Т.Саруултөгсийн удирдан явуулдаг энэ сургалт нь хип хоп, поппин, урбан чиглэлийн бүжгийн анхан, дунд, дээд шатны элсэлтүүдийг авдаг юм байна.

Төлбөр: 70000 төгрөг

Хаяг: 13-р хорооллын автобусны буудлын Голомт банктай байрны урд талын хаалгаар ороод “Yoube dance academy”
Утас: 33040218

3.Se dance клуб нь бүжгийн бүх төрлийн хичээлийг эрч хүчтэй залуу багш нар ордог. Мөн урлагийн бүх төрлийн хувцас болон бүжгийн тольтой заал түрээслэх үйлчилгээтэй.

Төлбөр: Долоо хоногт 3 удаа 60000, 4 удаа 80000, 5 удаа 100000 төгрөг

Хаяг: МУИС -ийн 2-р байрны замын эсрэг талд 30-р байр 2 давхарт

Утас: 99807855

Бүжгийн цоглог ая хэмнэл, эрч хүчтэй хөдөлгөөнүүд таныг үргэлж сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байлгахад туслах биз ээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
192.82.71.225 Sun dance клубт 60 аас дээш насны хүн явж болохуу,
103.80.211.220 хагас бүтэн сайнд хичээллэх үү үнэ хэд вэ юу юу бэлдэх вэ
64.119.21.166 Уул нь аглөө ордог бол ориийдоо
64.119.21.166 Зөвхөн 4 дахь өдөр орох юм уу
112.72.12.7 Kpop бүжгийн сургалт заадаг газар байдаг юм болов уу?
45.117.32.2 улаанбаатар хотод одоогоор нийтийн бүжгийн хэдэн клуб ажиллаж байгаа мэдээлэл байна уу
45.117.32.2 odhuu bagshuun klub haana baidag ve
  • 2019 оны 06 сарын 04
150.129.141.198 Сайн бна у би UB dance school сонирхоод уг нь сургуулийнхаа бүжгийн дугуйланд явах гэсэн боловч оройтоод тэгээд би жоохон бандгар тэрнээсэ жоохрн ичээд тэгээд өөр гэртэйгээ ойрхон бүжгийн дугуйланд явий гэж шийдээд би одоо 11 настай намайг авах болов уу
66.181.161.15 Se dance clubin utas holbogdhgv yuin oor holbogdoh dugar bga boluu
103.10.22.145 таалагдлаа
202.126.89.229 Ymarch evselgvi haana alind n yvbal zvgeer ve ymar bvjig ehelj syrval amarhan zvgeer ve
103.57.93.91 Цагийн хувиараа яаж гаргадаг вэ
64.119.18.125 se dance bujigiin surgaltand ni K POP bujig zaah bol vuu
64.119.18.125 Одоо бгаа юу
  • 2018 оны 09 сарын 04
64.119.18.125 одоо бгаан болвуу
  • 2018 оны 08 сарын 10
64.119.18.125 бүх төрлийнх юм чин бга блгүдэ бвал сн л бна кпоп бүжиг гвэл би шууд явнаа ххах
  • 2018 оны 07 сарын 20
66.181.160.116 Төлбөр:70мянга гээд нэг сард 70к юмуу.
203.91.115.44 Ундэсний бужгийн сургалт байдаг уу баянгол дуурэгт
27.123.214.105 би ээлжийн ажил хийдэг амрах өдөртөө явах боломжтой цагийн хувиартай клуб байдаг болов уу
150.129.140.118 монгол бүжгийн дугуйлангийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү
27.123.212.140 Элсэлт авч байгаа ву
202.9.41.101 Одоо элсэлт авч байгаа юмуу
202.9.41.101 B.A.D Бүжгийн дугуйлан Одоо элсэлт авч байгаа Юм уу.
  • 2019 оны 01 сарын 22
202.9.41.101 Одоо элсэлт авч байгаа юм уу
  • 2019 оны 01 сарын 21
202.9.41.101 Одоо элсэлт авч байгаа болуу аль сургалт нь зүгээр юм болоо ямар газар нь дажгүй вэТаны хариулт ...
  • 2018 оны 10 сарын 10
202.9.41.101 Одоо элсэлт авч байгаа юмуу
  • 2018 оны 01 сарын 28
66.181.176.224 Одоо элсэлт авч байгаа юмуу хүүхэд оруулах гэсэн юм
66.181.176.224 ЦТаны хариулт ...
  • 2019 оны 02 сарын 08
66.181.176.224 Odoo elselt awch baigaa yumuu
  • 2018 оны 05 сарын 24
66.181.161.50 Баярлалаа
66.181.189.72 монгол бүжгийн дугуйлан хана байдаг юм бол
103.229.121.44 Баярлалаа, хэрэгтэй мэдээллээ авлаа
103.9.88.56 баярлалаа
103.26.193.118 uneheer taalagdlaa
202.131.234.243 Баярлалаа хэрэгтэй мэдээллээ оллоо