Сэхээний сахиуруудад тав тух бэлэглэлээ

2015 оны 10 сарын 27

ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний ар гэрийнхэн эмнэлгийн сандал дээр сууж, хэвтэхээс эхлээд шалан дээр цаас, кортон дэвсэн суух зэргээр сахиур хийдэг байсан үе ард хоцорлоо.

Харин энэхүү байдлыг өөрчлөх, засварын ажлыг “Рапид Вишн” сан хөрөнгө гаргаж хийсэн бөгөөд тухтай өрөөг өнөөдөр хүлээлгэн өгсөн юм.

"Эрчимт эмчилгээний тасагт нэлээд хүнд нөхцөлд орсон өвчтөнүүд ирж үйлчлүүлдэг учраас заавал сахиуртай байх  шаардлага тулгардаг. Энэ үеэр өвчтөнийг сахиж буй сахиур өөрөө сэтгэл санаа, бие махбодын хувьд эрүүл байх нь тун чухал. Иймд энэхүү өрөөг тохижуулснаар олон цагаар өвчтөнийг сахиж байгаа сахиурууд хэсэг хугацаанд ч гэсэн ая тухтай өрөөнд амарч байх боломжтой боллоо. Энэ өрөөг засаж, тохижуулахад 15 сая төгрөгийг зарцуулсан" гэж “Рапид Вишн” сангийн гүйцэтгэх захирал Д.Насанжаргал хэлсэн юм.

Хүлээлгийн өрөөнд унтлагын хэсэг, амралтын өрөө, ариун цэврийн өрөө зэргийг багтаажээ.

Сар гаруйн хугацаанд үргэлжилсэн их засварын үеэр сахиулууд өрөөний гадна талд байрлаж босон бол одоо дулаанаа алддаггүй хаалга цонхтой, сангийн иж бүрэн завсар хийсэн, цахилгаан гэрэлтүүлгийн монтажыг шинээр хийсэн, олон хүн нэг дор утсаа цэнэглэх боломжтой иж бүрэн засвар хийсэн өрөөндөө ороод байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
24.13.76.214 энэ чинь л буян бодитоор үйлдэж байгаа юм байна буян нь дэлэрч яваг гэж энэ хүмүүсд ерөөе