М.Наранбаатарыг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

2015 оны 10 сарын 27

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Наранбаатарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн өнөөдөр хянан хэлэлцлээ.

Түүний өмгөөлөгчийн үзэж буйгаар М.Наранбаатарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг явуулахдаа чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан, өөрөөр хэлбэл хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй буюу мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж гүйцэд биш явуулсан гэв.  Түүнчлэн анхан шатны шүүх энэ хэргийг шүүх хуралдаанаар хаалттай хэлэлцэх шийдвэр гаргахдаа үндэслэлээ тодорхой заагаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.101 Ялтан болчихоо юу