Адель эргэн ирлээ

2015 оны 10 сарын 27

"Авьяаслаг Британичууд" шоунаас гарсан дуучин Адель нэг хэсэг уран бүтээлээсээ хөндийрөөд байсан Тэгвэл "Hello" хэмээх дуугаа клипжүүлж энэ сарын 22-нд "Youtube"-ээр цацсанаар урлагт эргэн ирснээ зарлалаа.

Уг клипийг 22 цагийн дотор 20 сая хүн үзсэн бол өнөөдрийн байдлаар 84.215.967 хүн сонсож, 1.818.821 like даржээ.

 

Аделийн "Hello" Тэйлор Свифтийн “Bad blood” дууны амжилтыг эвдлээ.

Тавхан хоногийн дотор 80 сая гаруй сонсогчтой болсон “Hello” дуу энэ цаг үеийн хамгийн шилдэг дуугаар тодорч, шинэ амжилтын эзэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

“TMZ” сайт “Hello” дуу дэлхийн 120 орны “iTunes”-ийг тэргүүлсэн хэвээр байгаа бол тус дууны цомог ганцхан өдрийн дотор 25 сая хувь борлогджээ. Өнөөдрийн байдлаар “Hello” цомог 159 сая хувь борлогдсон” гэж мэдээлжээ.

Дуучин бүсгүй инстаграмдаа “Гайхалтай. Миний дууг сонсож буй бүх хүнд талархаж байна. Дууны үг минь үнэнийг үгүүлэх болно. Би гэртээ байхдаа та нартайгаа сайн уу хэмээн мэндлэхийг ямар их хүсч байсан гээч. Одоо энэ мөрөөдөл минь биелээ. Сайн уу, фэнүүд минь” гэж бичжээ.

HTML-

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД