Таван жилийн дараа Эрдэнэт-Цэцэрлэгийг холбосон төмөр замтай болно

2015 оны 10 сарын 27

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Орхон, Булган, Хөвсгөл аймаг дахь ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах Монголын нутаг дэвсгэрийн баруун хойд бүст Эрдэнэт-Цэцэрлэгийг холбосон төмөр зам барих суурь бүтцийн төслийг хэлэлцжээ.

Өнгөрсөн хавар “Нортерн рейлвейс" консерциумд концессоор төмөр замын суурь бүтцийг барих, зураг төслийг боловсруулах, ашиглах, шилжүүлэх эрхийг Хөрөнгө оруулалтын газраас олгосон талаар Зам тээврийн сайд М.Зоригт Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм.

Тус консерциум Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд хүртэл 581 км төмөр зам барих ажлыг таван жилийн хугацаанд хийх аж.  Төмөр зам нийт 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд тус замаар хоногт 16 хос галт тэрэг зорчихоос гадна жилдээ 20 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Buteej chadbal gaihaltai buteen baiguulalt boloh ny. Ta buhnii ajild amjilt husie.