Монголчууд Бразиль руу визгүй зорчиж байна

2015 оны 10 сарын 26

Энэ оны есдүгээр сарын 21-нд Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хооронд солилцсон “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” ноот бичгийн дагуу хоёр орны иргэд энэ сарын 21-нээс 90 хүртэлх хоног визгүй зорчиж эхэллээ.

Бразил Улсын Палмас хотноо зохион байгуулж буй “Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадам”-д цэц мэргэнээ сорихоор энэ сарын 23-нд явсан Монголын Сурын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, харваач Б.Хүрэлбаатараар ахлуулсан тамирчид Бразил Улсад визгүй зорчсон анхны Монгол Улсын иргэд боллоо. Энэ сарын 21-31-ний хооронд үргэлжлэх энэхүү наадамд АНУ, ОХУ, Канад тэргүүтэй 24 улсын баг, тамирчид спортын 11 төрлөөр авхаалж, самбаагаа сорих юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
175.195.171.7 Манай ГХЯ-ны хийсэн мундаг ажил ч биш байх аа, ирэх жил Бразилд Олимп болно, аялал жуулчлалын салбарын орлогоо хараад гадаадын олон оронтой визгүй болж байгаа.