Улиастай-Гачуурт чиглэлийн зам 30 гаруй жилийн дараа шинэчлэгдэв

2015 оны 10 сарын 26

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр БЗД-ийн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км замын засвар шинэчлэлийн ажлыг гэрээнд заасны дагуу есдүгээр сарын 21-нд бүрэн дуусгаж хүлээлгэн өгчээ. Өнөөдөр тус замын нээлт боллоо.

 Өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд эхлэсэн авто зам, замын байгууламжийн гүйцэтгэгчээр “Үйлсийн зам” компани ажиллсан бөгөөд нийт 6 тэрбум 123 сая гаруй төгрөгийн өртөгөөр барьжээ.

Энэ авто замыг анх 1985 онд анх шинээр барьж ашиглалтад оруулснаас хойш 30 гаруй жилийн дараа шинэчилж буй нь энэ юм. Хуучин замын зорчих хэсгийн өргөн долоон км байсныг 8 метр хоёр эгнээтэй болгосон бол далангийн өргөн 10 метр байсныг өргөтгөн шинэчилж 12 метр болгожээ. Түүнчлэн автобусны буудал 27 цэгт шинээр барьсан бөгөөд 8 цэгт ус хайлуулах төмөрбетон хоолойг засварлаж, шинээр нэгийг хийж гүйцэтгэсэн байна. Замын трассын дагуу байрлах хоёр хуучин гүүрүүдийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлж,явган хүний замыг шинээр  барьж, өргөтгөсөн аж.

Тус авто зам, замын байгууламжийг засварлан шинчилснээр БЗД-ийн 23,28,20-р хорооны оршин суугчид болон Гачуурт чиглэлд явах тээврийн хэрэгсэлтэй иргэд аваар осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар  нэмэгдэж, суурьшлын бүсийн өнгө үзэмж, амьдрах орчин сайжирсан хэмээн Үйлсийн зам ХХК-ны ерөнхий инженер Ш.Хүрэлбаатар ярилаа.

Авто замаар нэвтрэн өнгөрөх хөдөлгөөний эрчим сайжирснаар машинуудад шатахууны хэмнэлт гарч, орчны агаарын бохирдол буурч, тээврийн хэрэгслийн элэгдэл багсах ач холбогдолтой ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.123.248 хамгаалалтын хашлагаа шонгийн модний араар нь хийцэн бхад комисс хүлээгээд авцан бдаг эргүүнүүдээ! хэлэх үг олдохгуй юм даа! шон мөргөж үхэх хувьтай байж дээ