Нийслэлийн орон сууцны корпорацийн удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо

2015 оны 10 сарын 26

Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор "Нийслэлийн орон сууцны корпораци" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 136 дугаар тогтоолоор байгуулж, дүрмийг баталсан юм.

Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны аравдугаар сарын 24-нд болсон хуралдаанаар Нийслэлийн орон сууцны корпорацийн  удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо. Удирдах зөвлөлийн гишүүнээр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Отгонбаяр С.Очирбат Ц,Одонтунгалаг, Н.Баяраа, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч Т.Энхтуяа, Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр нарыг томилов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД