”BlackBerry” анхны Android утасныхаа захиалгыг эхлүүллээ

2015 оны 10 сарын 26

BlackBerry маркийн Priv смартфоны захиалга өнөөдрөөс эхэлж байна.  Шинэ бүтээгдэхүүн арваннэгдүгээр сарын эхээр хэрэглэгчдийн гар дээр хүрэх аж.

BlackBerry компани анх удаагаа Android гэх үйлдлийн системийн бааз дээр смартфоны загварыг гаргаж байна. Шинэ төхөөрөмжийнхөө нэрийг privacy гэдэг англи үгнээс санаа авчээ. Смартфон нь өнөөдөр ховорхон үзэгдэх болсон босоо слайдерийн  QWERTY гэх үсгийн гартайгайгаар хийгджээ. Мөн түүнд 5,4 инчийн дэлгэц, 18 мегапикселийн зургийн аппарат байгаа. Бүтэн цэнэглэгдсэн зай нь 22,5 цаг ажиллах боломжийг өгнө.

Худалдаа нь албан ёсоор арваннэгдүгээр сарын 5-нд эхлэх бөгөөд одоо америкчууд түүнийг 699 доллароор захиалж болох гэнэ.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД