Чингис бонд 520 тэрбум төгрөгтэй

2015 оны 10 сарын 23

Чингис бонд 1.5 сая ам долларын санхүүжилттэй. Энэ мөнгийг 11 төсөлд зарцуулж, одоо 520 тэрбум төгрөг үлдээд байна. 2018 оноос өрөө төлж эхлэх энэ мөнгийн зарцуулалтын талаар сурвалжиллаа. Өнөөдрийн байдлаар Чингис бондын мөнгөөр дараах төслүүдийг санхүүжүүлээд байна. Үүнд. · Таван толгойн цахилгаан станц барихад 50 сая ам.доллар · “Гудамж” төсөл- 200 сая ам.доллар. · “Шинэ төмөр зам” төсөлд 200 сая ам.доллар · Авто замын төсөлд 570 тэрбум төгрөг · Ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд 68,8 сая ам.доллар · Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд 200 тэрбум төгрөг · Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 27.7 сая ам,доллар · Хүлэмж байгуулахад 17.7 сая ам.доллар · Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая ам.доллар · Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихэд 13.5 сая ам.доллар · Байшин үйлдвэрлэх комбинатыг сэргээхэд 14 сая ам.долларын санхүүжилт олгожээ.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
124.158.107.20 Жоохон тоо бодох гээд үзэх үү. 50 200 200 280 68,8 80 27,7 17,7 45 13,5 14=996,7 сая ам.доллар. Үлдэгдэл 520 тэрбум төгрөгийг 270 сая ам.доллар гэж тооцвол нийлбэр нь 996,7 270=1 тэрбум 266 сая ам.доллар болохнээ. Тэгвэл 234 сая ам.доллар нь хаачсан болж таарах вэ????