”Үндэсний цом”-ын хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

2015 оны 10 сарын 22

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээн Спортын төв ордонд үргэлжлэн явагдаж байна. 15 аймгийн баг оролцож байгаагаас шилдэг 8 баг шалгараад байсан. Тэгвэл өнөөдөр хасагдах шатны тоглолтууд болж, хагас шигшээд Орхон, Сүхбаатар, Төв, Дархан-Уул аймгийн багууд шалгарлаа. Мөнгөн медалийн төлөөх тоглолт 18.00 цагаас эхлэж байна.  

Өнөөдрийн тоглолтын дүн:


Орхон аймаг -Увс аймаг 83:61

Сүхбаатар аймаг – Хөвсгөл аймаг 91:85 (нэмэлт цагт)

Төв аймаг – Архангай аймаг – 65:57

Өмнөговь аймаг – Дархан-Уул аймаг – 67:71

Хагас шигшээ:


18.00 цагаас Орхон аймаг  - Сүхбаатар аймаг

20.00 цагаас Төв аймаг - Дархан-Уул аймаг

Хагас шигшээ тоглолтууд өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордны "А" танхимд эхэлнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД