Таван тарвагыг 50 болгон үржүүлжээ

2015 оны 10 сарын 22

Дорноговь аймгийн Айраг сумын нутагт 1990-ээд оноос хойш тарвага илт цөөрчээ. Тус сумын Сайн-Ус багийн ногоочин Д.Даваажав гуай устаж үгүй болох эрсдэлд орсон тарвагыг өсгөж үржүүлж, хамгаалах зорилгоор нутагтаа гурван га газарт тарваганы бэлчээрийг хашиж эхэлсэн байна.

Тэрбээр одоогоос найман жилийн өмнө нутагт нь тав зургаахан тарвага үлдсэн байсныг өсгөж үржүүлсээр  50-60 тарвага болгож тоо толгойг нь нэмэгдүүлсэн аж. Харин түүний хэлж буйгаар тарвага өсөж үржиж олуулаа болохоороо хашаанд тогтохгүй  өөр  газарт  нутаг сэлгэх маягтай нүүгээд явчихдаг гэнэ. Өсгөсөн тарвагануудын ихэнх нь бараг нэг км-ийн зайтай шинэ нутаг сэлгэж нүүгээд явсан тул Д.Даваажав гуай  харж хамгаалж чадахгүй болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.28.7 хэтэрхий хашаад, бэлэн тэжээгээд байвал байгалийн шалгуур давахгүй өвчин үүсгэгч болчихож магадгүй юм даа.