Д.Цэнд-Аюуш: Гоо сайхны салон, эмчилгээний гоо заслын эмнэлэг хоёрыг ялгах хэрэгтэй

2015 оны 10 сарын 22

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмэгтэйчүүдийн гоо засал болон эмчилгээний мэс заслын үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдэд шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.

Шалгалтад эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ортой болон оргүй 84 эмнэлэг, арьс гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 15 эмнэлэг хамрагдсан байна. Уг эмнэлгүүдийн 56 хувь буюу, 48 эмнэлгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрчээ.

Тухайлбал дийлэнх эмнэлэг нь зураг төслийн дагуу баригдаагүй зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байгаа бол өөрийн байрандаа ариутгал хийдэг 29 эмнэлгийн 58 хувь нь эрүүл ахуйн шаардлага мөрдөж ажиллаагүй гэсэн дүн авчээ. Мөн  хөтлөх ёстой баримт бичгийг зааврын дагуу хөтөлдөггүй, өвчтөнүүдэд заавал хийх шинжилгээнүүдийг бүрдүүлэхгүй хагалгаа хийсэн, өвчтөнд эмчилгээний хоолоор үйлчилдэггүй зэрэг зөрчил илэрсэнийг  НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэллээ.

Түүнчлэн охид бүсгүйчүүдэд мэдлэг дутмаг байдгаас гоо сайхны салон, эмчилгээний гоо заслын эмнэлэг хоёрыг андууран үйлчлүүлдэг. Үүнийг ашиглан  зүү, тариур ашиглах шаардлагагүй буюу сормуус суулгах, хумс хийлгэх, нүүр, биеийн массаж, үсний засалт зэрэг үйлчилгээ явуулах ёстой гоо сайхны газарт эмчилгээний гоо сайхан буюу мэс ажилбар, мэс заслын үйлчилгээ үзүүлэн, хэдхэн сарын сургалтад хамрагдсан гоо сайханч мэргэжлийн эмчийн ажлыг дур мэдэн хийснээс хохирч үлдсэн хүн цөөнгүй байдаг. Мөн эмчилгээний бус орчинтой байранд гоо заслын эмчилгээ хийж байгаа нь хавдар үүсэх, тархах эрсдэл өндөр байгаа аж. Тиймээс гоо сайхны үйлчилгээ авахдаа зөв сонголт хийж эрсдлээс өөрийгөө хамгаалж, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, арьс гоо заслын чиглэлээр мэргэшсэн эмнэлэгт үйлчлүүлэхийг МХГ-аас анхаарууллаа

Илэрсэн зөрчлийг үндэслэн “Happy family”, “Арвин шүүдэр”, “Энх-Од”, “Ирээдүй”, “Өнөр бүл”, “Зээ”, “Бүсгүй” гэсэн 6 эмнэлгийн үйл ажиллагааг улсын байцаагчын актаар түр зогсоожээ. Мөн 15 байгууллагад 6 сая 612 мянган төгрөг, 9 албан тушаалтанд 4 сая 920 мянган төгрөгийн торгууль ноогдуулсан байна. Нийт 11.5 сая төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ хүлээлгэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.177 Neg ip hayagtai hun 3n setgegdel bicheed oortoo hariulchihsan baih jisheetei kk
150.129.143.177 Oo ugui yum bn haha tgwel neg hun bh n
  • 2015 оны 10 сарын 24
150.129.143.177 Ugasa neg hun yum bishuu reply ch yahaw bichsen huniiheer n iptai bdiin jishee n chi uuruu uurtuu hariultsan yum shg haragdana minii bichsen zuil kkkk shuud nereer n gargawal amarshde te
  • 2015 оны 10 сарын 24
202.70.46.211 Ene talaar yamar gazar hend helj bolohig helj ugch bolohuu
202.70.46.211 niisleliin mergejliin hynaltiin gazart handana
  • 2015 оны 10 сарын 22
202.70.46.211 Ene arga hemjee tsag uye olson sain ajil boljee manai hoyor ohin 2014 oni 1 sard goo tsetseg nertei salond humsug shivuulsen chine ohidin maani goo saihnaar toglood mash muuhai bolgoj hohirooson ene talaar ezen geh gantsetseg gedeg busguitei uulzsan bolovch yamarch arga hemjee avaagui ene meteer ur chadvargui meregjliin bus humuust hunii goo saihnig daatguulchaad hohi chine gej heleed baij baidag gazar baidag yum baina lee