”1000 төгрөг” төслийнхөн ГССҮТ-ийн түлэнхийн тасагт тоног төхөөрөмж өглөө

2015 оны 10 сарын 22

25 дугаар суваг телевизээс зохион байгуулсан "1000 төгрөг" төсөл зорилтод сайн үйлсийн аянд  долоо хоногийн дотор 110 сая төгрөг цуглаж, ГССҮТ-ийн түлэнхийн тасагт донор арьс хадгалах хөргөгч болон арьс зүсэгч цахилгаан дерматом  хүлээлгэн өгчээ.

Өдөр тутам мөнгө нэмж орж ирж байгаа учраас энэ аяныг маргааш буюу аравдугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгасан байна. Ингэхдээ хайрцгаар мөнгө хураахаа зогсоосон бөгөөд хайрцаг барин мөнгө цуглуулж, хуурамч аян явуулж байгаа хүмүүс байгааг анхаарууллаа.

Тус аянд нэгдэж, хандив өгсөн хүмүүсийн үлдсэн мөнгөөр нь 1000 төгрөг ч дутаалгүй хиймэл арьс авч, түлэнхийн тасагт өгнө гэдгээ хэлсэн юм. Нэгэн компаниас 10 сая төгрөгийн үнэ бүхий хиймэл арьс тус төслийнхөнд мөн бэлэглэжээ. Хиймэл арьс 1 см нь л 50-100 ам.долларын үнэтэй байдаг гэнэ.

"1000 төгрөг" төслийнхөн тун удахгүй дансаар болон бэлнээр хэчнээн төгрөг цугласан, мөн тоног төхөөрөмж, хиймэл арьс бэлэглэх зэргээр хандив өргөсөн байгууллагуудын талаар мэдээллэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.251.244.5 uneher zasgiin erhend hegiin amitad shurgalsan bgan shuu jiriin ajiltan hunees dor bgan bodit.r bur haragdaj bgan heden jil chalchvaa hiisen ajil ni unendee baga
202.126.89.199 Муухан төрөөс дээр, бас хүнийг хурдан морь нэртэй нэг муу адсагаас доор үздэг буруу замаар олсон бузар мөнгөнийхөө болл болсон шинэ цагийн цээж баячуудаас илүү ухаалаг санаачлага гарган түүнийгээ өргөн олонд сурталчлан дэмжлэг авч хэрэгжүүлсэн бүсгүйчүүддээ баярлалаа.Та нарын маань гэгээн үйлс улам дэлгэрэх болтугай.Үргэлж эх орон ард түмэн гэж ярьж өөртөө түүхийн аль өнгөтэй өөдтэйг хамааруулдаг МАН-ын авлигачид яагаад дуугүй сууна вэ?Ичиж амьдраач төрөөс төрсөн тэрбумтан авлигачид аа.Тэр дундаа МАН-ынхан
37.220.133.161 Iim saihan uilsiig ulam delgeruuleh heregtei yumaa. Ta buhend az jargaliig husie.