Н.Батцэрэг “1 гишүүн 1 хавх ” аянд нэгдэв

2015 оны 10 сарын 21

Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубын 60 гаруй сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан тухай БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт захидал хүргүүлжээ.

Захидлын хариуд сайд Н.Батцэрэг дээрх клубын сурагчдыг дэмжиж энэ сарын 23-ны “Ирвэс хамгаалах” олон улсын өдрөөр “1 гишүүн 1 хавх ” аяныг орон даяар явуулахад хамтран ажиллахаар болжээ.

Клубын сурагчидтай утсаар холбогдож цаашид хэрэгжүүлэх ажлынх нь талаар ярилцахаар тохиролцсон юм.

Сайд Ховд аймгийн Манхан сумын клубын хүүхдүүдэд БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, ирээдүйн байгаль хамгаалагч нарт зориулсан олон сонирхолтой гарын бэлгээр шагнахаар болсон.  

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний 4-р чуулганд оролцохоор ирсэн Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн дарга Д.Чинбатаар дамжуулж бэлгээ илгээжээ.

Сурагчдад БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, сургуулийнх нь номын санд 23 нэр төрлийн хоёр хайрцаг ном, видео хичээл, яамны лого бүхий малгай цамц зэрэг бэлгийг хүлээлгэн өгчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД