Баянхонгор диализийн аппараттай болно

2015 оны 10 сарын 14

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг ард иргэдийн бүх төрлийн эмчилгээг цаг хугацаа бага зарцуулж, зардал чирэгдэлгүйгээр орон нутагтаа эмчлэх зорилт тавин ажиллаж буй аж. Багаж, тоног төхөөрөмж сүүлийн үед нэлээд шинэчлэгдсэн бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтаар тун удахгүй диализийн аппараттай болох гэж  байна.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн бөөрний дутагдалд орсон 11 иргэн Улаанбаатар хотод диализийн аппаратанд орж эмчлүүлж байгаа аж. Тус аппаратыг авснаар эдгээр иргэдээ орон нутагтаа эмчлэхээс гадна бусад өвчтөнийг ч аймагтаа эмчлэх боломж бүрдэх юм.

Бөөрний өвчинг эхний үед нь эмийн эмчилгээ болон хоолоор зохицуулалт хийж болдог. Харин цаашид өвчлөл хүндрээд ирэхээр зайлшгүй диализийн аппаратад орж, амьдрал залгуулдаг аль эсвэл бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болдог байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД