Хятадын хамтлаг Монгол хөгжмийг хөгжүүлнэ

2015 оны 10 сарын 14

Шанхай хотын худалдааны төвийн гадна талбайд болсон арга хэмжээнд Монгол үндэсний морин хуурыг өрнөдийн хийлтэй хослуулан тоглодог "Mongolian Symptoms" хамтлаг оролцож, цугласан олныг гайхашруулсан тухай" хэмээн Хятадын "CN" телевизийн мэдээнд онцолжээ.

“Mongolia Symptoms” хамтлаг нь таван жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өрнөдийн болон Монголын хөгжмийн зэмсгээр орчин үеийн хөгжмийн бүтээлийг тоглодог юм байна.

“Бид голчлон зөрчилдсөн ая тоглодог. Бэлчээр нутгийн үзэсгэлэн болон орчин үеийн амьдралын муу тал, тухайлбал, байгаль орчныг сүйтгэж байгааг хөгжмөөрөө дамжуулан илэрхийлэхийг хүсдэг. Монгол хөгжмийн хэв маягийг бид хөгжүүлэх зорилготой” гэж хийлч Сун Жао хэлсэн бол “Хамгийн хэцүү нь өөрийн хөгжмийг бусдынхтай нийлүүлэх байдаг. Өөрсдийн гүйцэтгэлээ сайжруулах талаар бид үргэлж ярилцдаг. Жишээ нь, Монгол ардын дууны зарим хөгжим, уг хөгжмөөр юуг хэлэх гээд байгааг эхлээд ойлгохыг оролдож, дараа нь өөрсдийн бодлоо үүнд хэрхэн шингээх тухай боддог” гэж морин хуурч Хасбаген хэлжээ.

Шанхайд болсон уг тоглолт нь тус хамтлагийн хувьд анхны задгай талбайн тоглолт болсны зэрэгцээ олон хүнд уран бүтээлээ хүргэх боломж нь болсон гэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.37.59 Hugjmiinhun yu gej bodoj baigaa yum boldoo... unuu zohiogchiin erkh enen ter yadag yum bol???