Цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

2015 оны 10 сарын 13

Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг аравдугаар сарын 16-18-ны зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан нийслэлийн Цэрэг татлагын товчоо өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил болон зохион байгуулалтын талаар танилцуулж, үүрэг чиглэл өгөв.

Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг энэ сарын 13-ны өдрийн байдлаар цэргийн насны залуучуудын 93.8 хувьд тараасан бөгөөд цэрэг татлагатай холбогдолтой 169 өргөдлийг хүлээн авч, хариуг нь өгөхөөр шийдвэрлэн ажиллаж байгаа аж. Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэдгийг нийслэлийн цэрэг татлагын товчооны гишүүд хэллээ.

Нийслэлийн Цэрэг татлагын товчооны дарга Ё.Гэрэлчулуун Цэргийн жинхэнэ албаны татлагын ажлыг хуулийн дагуу зохион байгуулж, Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар”-ыг баримталж ажиллах, 2015 онд техникийн үзлэгт орж, дүүргийн цагдаагийн хэсгээс зөвшөөрөл авсан автомашинаар цэргүүдийг тээвэрлэх, Улаанбаатар хотын Замын Цагдаагийн газартай хамтран нэгдүгээр эгнээгээр зорчуулах, Улсын Их хурлын сонгууль 2016 онд болох гэж байгаатай холбогдуулан иргэдийн цахим иргэний үнэмлэхтэй хугацаат цэргийн албанд татах зэрэг ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Зарлан дуудах хуудсаа авсан иргэд  цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД