Нийслэл хотод 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлалаа

2015 оны 10 сарын 13

Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо.

Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргалж тур оператор, зочид буудал, зоогийн газар, агаарын тээвэр, төмөр замын салбарын төлөөлөл болсон зөвлөлийн гишүүд оролцлоо. Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, 2015 онд зохион байгуулсан соёл, урлаг, спортын арга хэмжээний тайланг хэлэлцэж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлалаа гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД