Тагтнаас унах гэж байсан хүүхдүүдийн амийг аварчээ

2015 оны 10 сарын 13

Өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул Алтай хотхоны 108 дугаар байрны дөрвөн давхарт айлын тагтан дээр бага насны 3 хүүхэд унах гээд байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг оройн 20:20 цагт ирүүлж дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид  5 давхраас аврах олс ашиглан тагтаар нь ороход харгалзах хүнгүй өглөөнөөс хойш юм идээгүй, ам нь цангасан байдалтай 2-5 насны эрэгтэй 3 хүүхэд байсныг аюулгүй болгосон байна.

Эцэг эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД