СТА Б.Баттөрд зориулж хандивын тоглолт хийнэ

2015 оны 10 сарын 13

 “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрээр олны танил болсон СТА Б.Баттөр тархины хүнд өвчний улмаас хагалгаанд орохоор БНСУ-ыг зорих гэж байна.

Тэрбээр Монголын мэргэжлийн дууны дуулаачийн урлагт 10 гаруй жил зүтгэж, өөрийн байр сууриа хэдийнэ олсон чансаатай дуучдын нэг билээ.

Хагалгаанд орох эмчилгээний зардал 35-50 мянган ам.доллар болж байгаа аж. Тиймээс эмчилгээний зардлыг олох зорилгоор түүний СУИС-ийн дуулаачийн ангийг хамт төгссөн ангийнхан болон найз нөхөд нь хамтран энэ ирэх сарын 1, 2-нд Монгол бөхийн өргөөнд “Монгол Улсын төлөө зүтгэе” нэгдсэн тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Тоглолтод үе үеийн шилдэг уран бүтээлчдийг урьж оролцуулж байгаа бөгөөд Монгол орны 21 аймгаас төрж гарсан мэргэжлийн дуучид ая дуугаа өргөх юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД