2015 оны 10 сарын 13
Монгол Улсад Холбооны бүгд найрамдах Герман улсын Ерөнхийлөгч Иоахим Гаук төрийн айлчлал хийх гэж байна. Энэ сарын 14-16-ны хооронд хийх айлчлалтай холбоотойгоор Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингийсийн өргөн чөлөө зэрэг замыг тодорхой хугацаанд хаахаар боллоо.
Тиймээс жолооч та бүхнийг хоёр өдрийн турш хувийн автомашинаас татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.