”Монгол кино”-ны ертөнцөд саатаарай

2015 оны 10 сарын 11

Монгол улсад Үндэсний кино урлаг үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой энэ онд тохиож байна.

Анх 1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр Ардын сайд нарын зөвлөлийн 32-р хурлаар ерөнхий сайд П.Гэндэн, нэгдүгээр орлогч сайд Х.Чойбалсан, хоёрдугаар орлогч сайд Г.Дэмид, нарийн бичгийн дарга н.Өлзий-Очир нарын гарын үсэг бүхий тогтоолоор “Монгол кино” үйлдвэр байгуулагдсан билээ. Ингэснээр Монголын кино урлагийн түүхэн хуудас эргэж эхэлсэн юм билээ.

Энэхүү ойг угтан Монгол кино нэгтгэлээс олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр болож байна.

Өдөрлөгийн хүрээнд үе үеийн кино урлагийн түүхэнд мөнхөрсөн 60 гаруй алдарт жүжигчид, уран бүтээлчид хүрэлцэн ирж  үзэгчидтэй уулзан, хамтдаа дурсгалын зураг авахуулж, тэдний гарын үсгийг авах боломжтой аж.

Түүнчлэн түүхэнд мөнхөрсөн кино дүрүүдийг КУДС-ын оюутнууд тэр үеийн хувцас хэрэглэлийг өмсөж, жүжигчилсэн тоглолт үзүүлж буй юм.

Мөн залуу дуучид тус өдөрлөгт сэтгэлд хоногшсон киноны дуунуудыг амилуулан дуулах юм. Өдөрлөгийн үеэр Монгол кинонуудад хэрэглэгдэж ирсэн хаад, ноёд, хатад, цэргийн хувцас, лам, хуварга зэрэг хуучны болон сэргээн засварласан хувцас, жижиг хэрэглэл, хуучны машин, техник,  кино зурганд ашиглаж байсан аппарат, тоног төхөөрөмжүүдийг үзэж сонирхохоос гадна киноны зураг авалтын павильоныг үзэх боломжтой.

Түүнчлэн “Цогт тайж” кино дэлгэцэнд гарсны 70 жилийн ойг тохиолдуулан уг киног Монголын кино урлагийн үүсэл хөгжлийн баталгаа, үе үеийн уран бүтээлчид, ард түмний сэтгэлд хоногшсон үндэсний кино, “Зууны шилдэг” кино болох талаас нь сурталчлан, ач холбогдлыг мэдүүлэх, мэргэжлийн уран бүтээлч судлаачдын судалгаа шинжилгээгээр дамжуулан ард түмэнд таниулах зорилготой маргааш буюу энэ сарын 12-нд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах аж.

Өдөрлөг өнөөдөр 20 цаг хүртэл Монгол кино үйлдвэрийн гадна талбайд болох юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.13.104 wahaha solongo ni oriloj hashigraad l ajilchdaa eldweer haraagaad l ...
112.72.13.104 Barag bukh TV ochood mash olon khuntei mundag udorlog bolson. Uneheer saikhan bailaa. Bi Suvd guaitai zurag avkhuulsan.
  • 2015 оны 10 сарын 20
103.10.21.60 Ih saikhan arga hemjee bolson shuu kino urilga bol minii hamgiin durtai zuil mini