Японы 14 их сургуулийн төлөөлөгчид Монголд цуглана

2015 оны 10 сарын 09

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), Япон улсын элчин сайдын яам, Монгол улсын боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны төв (JICE) гэх мэт байгууллагууд хамтран “Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн үзэсгэлэн яармаг-2015” үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа зургаа дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд энэ сарын 10, 11-ны 10:00-17:30 цагийн хооронд болох юм.

Энэ үеэр Японы улсын, хувийн 14 их сургуулиудын төлөөлөл хүрэлцэн ирж, үнэ төлбөргүйгээр, орчуулагчийн хамт дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Үүнд Аояма гакүин их сургууль, Иватэ их сургууль, Коочи их сургууль, Кэйо их сургууль, Нагоя их сургууль, Олон улсын их сургууль, Оосака их сургууль, Рицүмэйкан их сургууль, Рицүмэйкан ази номхон далайн их сургууль, Тоокай их сургууль,  Удирдлагын ухааны институт, Хоккайдо их сургууль, Чюүоо их сургууль, Шибаүра техникийн их сургуулиуд оролцохоор болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД