Цагдаагийн 20 алба хаагч эхнэртээ тангараг өргөлөө

2015 оны 10 сарын 08

Нийслэлийн иргэдийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулахаар тангараг өргөн үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн алба хаагч нар өнөөдөр хуримын цагаан даашинзаар гоёсон гэргийдээ насан туршдаа хамт байх тангараг өргөн, сүйх бөгж солилцлоо.

Улаанбаатар хотын 376 жилийн ойг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран “Нийслэлийн иргэн” өдөрлөгийг зохион байгуулах үеэр Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн 20 алба хаагч хуримаа хийсэн юм.

 Энэхүү үйл ажиллагаанд гал голомтоо бадраагаад олон жил хамт амьдарсан цагдаагийн алба хаагчид оролцсноороо онцлог болсон юм. Олон хүүхдийн ээж, аав болсон ч ийнхүү хуримын ордонд гэрлэх ёслол хийж байгаа алба хаагчдад гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын удирдлагууд, мөрдэс нэгтэй алба хаагчид оролцож баяр хүргэлээ.

Өнөөдөр хуримаа хийж буй хосуудын төлөөллөөс сэтгэгдэлийг нь сонслоо.

Баянзүрх дүүргийн ЗЦГ-ын хөдөлгөөний аюулгүй байдлын хангах хэлтсийн зохицуулагч ахлах дэслэгч Г.Батзориг  ” Бид хоёр хамтын амьдарлаа зохиогоод 13 жил болж байна. Нэг хүү, хоёр охинтой болсон. Энэ хугацаанд Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх юмсан гэж битүүхэндээ мөрөөддөг байлаа. Харин өнөөдөр бидний хүслийг биелүүлж өгч буй Улаанбаатар хотын цагдаагийн газрын хамт олондоо маш их баярлалаа” гэсэн юм.

СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэв журмыг сахиулах хэлтсийн ахлах дэслэгч Р.Мөнхбаатар “Бид хамтын  амьдарлаа зохиогоод 19 жил аль хэдийн өнгөрчээ. Энэ хугацаанд дөрвөн хүүгийн аав ээж болсон. Цагдаагийн байгуулагад  тууштай 22 жил ажилласаныг минь үнэлж хуримыг маань үнэ төлбөргүй зохион байгуулж өгч байгаад маш их баяртай байна даа”

Улаанбаатар хотын ЗЦГ-ын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах дэслэгч Ж.Мэндсайхан “Миний бие цагдаагийн байгууллагад 15 жил ажиллаж байна. Харин эхнэртэйгээ хамтын амьдарлаа зохиогоод 14 жил өнгөрчээ. Бид энэ хугацаанд хоёр хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон. Гэрлэх ёслолын ордонд хуримыг маань хийхэд тусалсан хамт олондоо баярлалаа” хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.20 bayar hurg”e. bolj baina. Tsagdaagin ajil hund sh dee.
202.70.38.182 Горьгүй ээ.
172.101.82.153 ene l boldoggui shuu gesen a.yatai sonsogdoj bh chin, ehneruud ni hezee tangarag urguh yum bol doo
172.101.82.153 ene l boldoggui shuu gesen a.yatai sonsogdoj bh chin, ehneruud ni hezee tangarag urguh yum bol doo
202.179.28.117 saixan zaluus ve...az jargal iluu onor otgon boltsgoogooroi!!!