Путины алтадсан дүрстэй ”iPhone 6s” гаргажээ

2015 оны 10 сарын 07

Оросын үнэт эдлэлийн компани Caviar өнгөрсөн жил ар талдаа алтадсан Путины дүрстэй iPhone 5s гаргаж байсан билээ.

Тэгвэл энэ жил тэд мөн ийм хувилбарын iPhone 6s гаргажээ. Уг тусгай загварын iPhone нь $3,193-ын үнэтэй аж.

Үнэнд нь утасаа хадгалах чамин хийцтэй модон хайрцаг, автомашины цэнэглэгч багтаж байгаа гэнэ.

Энэ үнэтэй iPhone-ийг ердөө 63 ширхэгийг хийж байгаа ба тус бүрийнх нь давтагдашгүй дугаарыг ар талын металл гадаргуу дээр сийлсэн байх ажээ.

Эх сурвалж: http://thenextweb.com

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД