Сайн мэдээ: “MERS” вирусын халдвар авсан хамгийн сүүлчийн хүн эдгэрчээ

2015 оны 10 сарын 02

Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хамж шинж буюу “MERS” титэмт вирусын халдвар авсан хамгийн сүүлийн хүн эдгэрчээ.

Титэмт вирусийн халдварын тархалтыг бүрэн дарсныг энэ сарын 29-нд мэдэгдэж магадгүй байна. Нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн журмын дагуу, энэ тухай мэдэгдэхийн тулд халдвар авсан хамгийн сүүлийн хүн эдгэрсэн өдрөөс хойш 28 хоног өнгөрсөн байх ёстой юм. Өмнөд Солонгост долдугаар сар гарснаас хойш “MERS”-ийн халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн халдварын анхны тохиолдол тус улсад тавдугаар сарын 20-нд бүртгэгдсэн бөгөөд 186 хүн уг вирусийн халдвар авснаас 36 нь нас баржээ.

“MERS” нь 2012 онд Саудын Аравид анх бүртгэгдсэн вирусийн гаралтай амьсгалын замын өвчин юм.

Эх сурвалж: TASS

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД