Аялалын клубууд уралдана

2015 оны 10 сарын 02

Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нэн ялангуяа залуус хүсэл сонирхлоороо нэгдэж аяллын клуб байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болсон.

Тэгвэл энэ долоо хоногийн амралтын өдөр буюу энэ сарын 3-ны өдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болох гэж байна.

Тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулын алхалтыг “Манзушир-Зайсан” гэсэн маршрутаар явуулахаар болжээ.

Аяллын маршрут нийт 17.5 км үргэлжлэх бөгөөд шилдэг баг тамирчдыг шалгаруулна. Монгол Улсад дотоодын аялал жуулчлал болон уулын аяллыг хөгжүүлэх, клубуудын хооронд туршлага судлуулах, нөхөрсөг харилцаа үүсгэх, залуучуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулдаг юм. 

 Багууд ижил өнгийн хувцасаар ижилссэн байх шаардлагатай бөгөөд тамирчин бүрт мандат олгох ба тамирчин гараанд гарахдаа мандатаа энгэртээ зүүсэн байх ёстой аж

Тэмцээний замыг хамгийн богино хугацаанд туулсанаар багуудыг жагсааж байр эзлүүлнэ. Манзушир хүрэх унааны асуудлыг багууд өөрийн зардалаар шийдвэрлэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД