ОХУ- зөн билэгч Елена Голунова Монголд ирнэ

2015 оны 10 сарын 02

ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч  “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова энэ сарын 8-10-ны өдрүүдэд Монголд ирэхээр болжээ.

Тэрбээр өөрийн тав дахь үеэ монгол хүн байсан хэмээн зарлаж байсан. Өнгөрсөн жил анх удаа Монголд ирэхдээ өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан аж. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг харж, үхэгсдийн ертөнцөд нэвтэрдэг гайхамшигт чадвартай  гэгддэг Сибирийн удам дамжсан шидтэн Елена Голуноваг энэ удаад зөвхөн түүнд л сонсогддог дуу хоолой Монгол руу татан эргэн ирэхээр болсон гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.122.144 яаж холбоо барих вэ
103.26.193.52 Холбогдохийг хүсэж бн