Өнөөдөр “MRQ27” клубт загварын шоу болно

2015 оны 09 сарын 30

Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс хамгийн сайхан бүсгүйг тодруулдаг  “Miss Mongolia 2015" наадам үргэлжилж байна. “Miss Mongolia 2015" тэмцээний шилдэг 11 оролцогч тодроод байгаа бөгөөд тэд төрөл бүрт өрсөлдөж буй.

Тэгвэл өнөөдөр шилдэг оролцогчдын “Загварын шоу” “MRQ27” клубт 19:00 цагт эхлэх юм байна.


“Miss Mongolia” наадмын энэ жилийн шилдэг оролцогчид өнгөрсөн өдрүүдэд “Мисс фото”, “Мисс спорт”, “Мисс оюунлаг”, “Мисс авьяас” зэрэг номинацуудад амжилттай өрсөлдлсөн. Харин өнөөдөр шилдэг оролцогчид маань уламжлал ёсоороо “Мисс бикини”, “Мисс модел”-ийн шалгаруулалтаа хувцас загварын шоу хэлбэрээр зохион байгуулах юм.

“Загварын шоу”нд дуучин Манлай, BX, Марка, Бичүү, “Мотив” хамтлаг, “Загасан ширээт” хамтлаг, “Flay” хамтлагууд урилгаар ирж өөрсдийн ая дуугаа өргөхөөс гадна “Miss Mongolia 2015" наадмын үе үеийн тэргүүн миссүүд хүрэлцэн ирэх ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД