Өнөөдөр “Олон улсын орчуулагчдын өдөр”

2015 оны 09 сарын 30

Библи судрыг латин хэлнээ хөрвүүлсэн орчуулагч, гэгээн Иеронимийн таалал төгссөн өдөр буюу есдүгээр сарын 30-нийг “Олон улсын орчуулагчдын өдөр” болгон тэмдэглэж иржээ.

Олон улсын орчуулагчдын холбоо байгуулагдсан 1953 оноос хойш “Олон улсын орчуулагчдын өдөр”-ийг тэмдэглэх санаачилгыг дэвшүүлсэн байна. Улмаар 1991 онд тус холбоо дэлхийн улс орнууд дахь орчуулагчийн мэргэжлийг дэмжиж, дэлхийн орчуулагчдын эв санааны нэгдлийг харуулах зорилгоор уг санаачилгыг албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ.

Ингэснээр даяаршлын эрин үед улам бүр эрэлт хэрэгцээтэй болж буй орчуулагчийн мэргэжлийн онцлогийг харуулах боломжийг нээж өгчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД