Бага олимпийн үндэсний бөхийн барилдаанд Б.Бат-Орших түрүүллээ

2015 оны 09 сарын 28

Баянхонгорын бага олимпийн үндэсний бөхийн төрөлд  30 баг тус бүрээс ердөө нэг бөх л оролцох эрхээ авсан юм.

Энэ нь сумын болон аймгийн цолтон төрөөгүй бусад сумдын залуу бөхчүүдэд боломж олгох зорилготой юм. Сум, баг бүрээс шигшигдсэн  бөхчүүд 5 хэсэгт хуваагдан барилдаж, хэсгээсээ 2 бөх шалгаран тэмцээнийг цааш үргэжлүүлсэн. Улмаар шилдэг 10 бөх хоорондоо  тойргоор барилдахад аймгийн арслан  Богд сумын харъяа Б.Бат-Орших найм даван  түрүүлсэн бол долоон даваагаар Хүрээмарал сумын харъяа аймгийн начин Ж. Жамбалдорж үзүүрлэн, Баянлиг сумын харъяа Т.Түмэнбаяр гуравдугаар байрт шалгарлаа. Мөн тус бага олимпийн наадмын ширээний теннис, жүдо, чөлөөт бөхийн аваргуудаа тодруулжээ.

Чөлөөт бөхийн төрөлд 150 гаруй тамирчин өрсөлдлөө

Баянхонгорын бага олимпийн  хоёр дахь өдөр төвийн бүс буюу аймгийн төвд чөлөөт бөхийн төрөлд аваргууд тодорлоо. Энэхүү тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбооноос зохион явуулж, ерөнхийн шүүгчээр олон улсын шүүгч Л. Болормаа ажиллав. Гурав дахь удаагийн бага олимпийн чөлөөт бөхийн тэмцээнд нийт 150 гаруй тамирчин эрэгтэй эмэгтэй тус бүр гурван жинд өрсөлдсөн юм. Медаль хүртсэн тамирчид:

Эрэгтэй: 52 кг-д 1. Б.Ууганбаяр /Баянхонгорын V баг /

2. Ж. Лхагвадорж /Баянхонгорын VII баг/

3. А. Мөнх-Эрдэнэ /Баянхонгорын VI баг/

3. Э. Бямбадорж /Жинст сум/

-65 кг-д 1. Б. Лхагвасүрэн /Баацагаан сум/

2. Б. Эрхбаяр /Баянхонгорын I баг/

3. С. Мөнхдуулдах /Баянхонгорын V баг/

3. Б. Эрхэмбаяр /Гурванбулаг сум/

+65 кг-д 1. н. Бямбасүрэн /Гурванбулаг сум/

2. Э. Амгаланбаатар /Гурванбулаг сум/

3.  н. Жамбалдорж /Хүрээмарал сум/

3. Г. Уртнасан /Баацагаан сум/

Эмэгтэй: 48 кг-д 1. Б. Хонгорзул /Баянхонгорын V баг/

2. Ө. Пүрэвсүрэн /Баацагаан сум/

3. М. Пүрэвтунгалаг /Баянхонгорын III баг/

3. Ц. Лхамхүү /Баяновоо сум/

-63 кг-д 1. Г. Дэмэрдарь /Баянцагаан сум/

2. А. Цэвэлмаа /Баянговь сум /

3. Э. Одонцэцэг //Баянхонгорын V баг//

3. Б. Бадмаа /Баянцагаан сум/

+63 кг-д 1. Хишигмаа /Заг сум/

2. Б. Бадамгарав /Баянхонгорын I ба/

3. Э. Энхбуян /Шинэжинст сум/

3. М. Гандолгор /Баянбулаг сум/

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД