“Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

2015 оны 09 сарын 26

“Хэрэглэгчээ сонсъё" нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд болж байна.

 Өдөрлөгийг Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга хот байгуулалтын яам, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоотой хамтран зохион байгуулж буй юм.

Тус нээлттэй хаалганы өдөрт УСУГ, ОСНААУГ болон ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 50 гаруй байгууллага оролцож, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад салбарын үйл ажиллагааг танилцуулан, тэдний гаргасан санал, гомдлыг хүлээн авч, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байна.

Энэ үеэр иргэд орон сууцны айл өрхүүдийн цэвэр, бохир усны төлбөр тооцоо, сантехник, шугам хоолойн засвар үйлчилгээ, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахтай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөө авч, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлууд, орон сууц, бохир ус соруулах үйлчилгээ, техникийн нөхцөлтэй холбоотой санал, гомдлоо хэлэх боломжтой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД