”ДЦС”ын ажилчид хаягдал төмрөөр унадаг дугуйн зогсоол хийж байна

2015 оны 09 сарын 25

 “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын зөвлөлийн санаачилгаар  тус байгууллагын залуус унадаг дугуйн зогсоолтой болжээ. Уг зогсоолыг техникийн шаардлага хангахгүй болсон хаягдал төмөр ашиглан өөрсдөө хийсэн байна.

Монголын Залуучуудын холбоо 2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийнхөө хүрээнд Трек дугуйн дэлгүүртэй хамтран “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачилгат төслийг  өнгөрөгч тавдугаар сараас хэрэгжүүлж эхлээд буй. Тус төслийг ийн  “ДЦС-4” ТӨХК-ийн Залуучуудын зөвлөл үргэлжлүүлсэн бөгөөд хувь хүн, албан байгууллагууд захиалан хийлгэх боломжтой аж.  

Гадаадаас өндөр үнэтэй дугуйн зогсоол авалгүйгээр, хаягдал төмөр ашиглан өнгө үзэмж, чанар сайтай дугуйн зогсоолыг хямд өртгөөр авах сайхан боломжийг тэдгээр залуус бүрдүүлж байна. Түүнчлэн албан байгууллагуудын гаднах талбайд дугуйн зогсоол байгуулагдсанаар дугуйн хулгайн гэмт хэргээс сэргийлэх, хотын өнгө үзэмж болон иргэд, албан хаагчид дугуйтай зорчих нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД