Обама, Путин нар уулзана

2015 оны 09 сарын 25

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногийн даваа гарагт Нью-Йорк хотод уулзана гэж тус хоёр улсын албаны хүмүүс мэдээлжээ.

Обама, Путин нар бараг нэг жил нүүр тулж уулзаагүй байгаа юм.

Сирид ОХУ цэргийн тусламж үзүүлж байгаа болон өнгөрсөн онд Украины Крымыг ОХУ улсдаа нэгтгэсэнтэй холбоотойгоор АНУ болон ОХУ сөргөлдөөнтэй буй энэ үед уг уулзалт болох гэж байна.

Хоёр улсын удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзах аж.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД