Ирэх амралтын өдрүүдэд ногооны үзэсгэлэн худалдаа гарна

2015 оны 09 сарын 24

Ирэх бямба гарагт “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээний Чингисийн талбайд нээлт болно.

10 дахь жилдээ үргэлжилж буй тус арга хэмжээ есдүгээр сарын 26-27-ний өдрүүдэд Чингисийн талбайд гаргах бол есдүгээр сарын 29-ний өдрөөс аравдугаар сарын 05-ны өдрүүдэд Мишээл Экспо худалдааны төвд тус тус үргэлжилнэ.

Энэ өдрүүдэд "Монгол хүнс-органик хүнс-2015", "Алтан намар-2015" ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Ирэх сарын 5-нд Мишээл экспод “Намрын ногоон өдрүүд-2015”-ын шилдгүүдийг тодруулснаар энэ арга хэмжээ өндөрлөх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД