Аварга загаснаас ч аюултай ”Селфи”

2015 оны 09 сарын 24

“Селфидэх” гэж байгаад амиа алдсан хүний тоо аварга загасны халдлагад өртөж амиа алдсан хүнийхээс давсан тухай АНУ-ын “Mashable” сэтгүүлд бичжээ.

Тодруулбал, энэ онд өөрийнхөө зургийг авах гэсэн оролдлого нь бүтэлгүйтсэний улмаас 12 хүн амиа алдсан бол аварга загасны халдлагад өртөж 8 хүн амиа алдсан статистикийн мэдээ гарсан аж. Бага тоо мэт сонсогдож байгаа хэдий ч ихэнхдээ зургаа авах селфидэж байгаа газраа сайн мэдэхгүйгээс аюулд ордог хэмээн бичжээ. Тухайлбал, Японы 66 настай жуулчин Таж-Махалын шатнаас унасан бол Хятадын жуулчин галт тэргэнд хэт ойртсоноос аюулд өртсөн гэнэ.

Хүмүүст аюултай байж болзошгүй учир зарим цэцэрлэгт хүрээлэнд болон дархан цаазтай газруудад амьтадтай хамт  “селфидэхийг” хориглосон гэж “Mashable” сэтгүүлд бичжээ.

Эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД