Цагаачдыг хүлээж авах хангалттай байр сууцтай байх ёстой гэв

2015 оны 09 сарын 23

Европын Холбооны цагаачид болон дүрвэгчдийг тараан суурьшуулах хөтөлбөрийг НҮБ шүүмжлээд, “Энэ хөтөлбөр байдлыг тогтвортой болгоход хангалтгүй” гэлээ.

Европын Холбоо удаа дараа уулзалт зохион байгуулан цагаачлалын хямралыг хэлэлцэж байгаа юм.

НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх дээд комиссарын газрын мэдэгдсэнээр, 160 мянган дүрвэгч болон цагаачийг хүлээж авах Европын шийдвэр цагаачлалын хямралыг шийдвэрлэхэд хангалтгүй ажээ.

Грек болон Италид далай тэнгисээр очиж буй цагаачдыг хүлээж авах хангалттай байр сууц бий болгохгүйгээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй гэж тус газар үзэж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД