Төв аймгийн түүхийг харуулсан цомог гарчээ

2015 оны 09 сарын 23

Төв аймгийн эрүүл мэндийн салбарын 90 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн цомог уншигчдын хүртээл боллоо.

Тус цомгийг  “Өрмөн-Уул” группийн ерөнхийлөгч Д.Оюунбилэг ивээн тэтгэж, Монголын анхны баримтат кино компани “Дөрвөн–Ирвэс”-ийн захирал Ш.Ганхуяг нарын уран бүтээчид хэвлэн нийтэлжээ.

Цомгийн эхний хэсэгт эрүүл мэндийн салбарын үндэс суурь хэрхэн тавигдсаныг өгүүлсэн бол хоёр дахь хэсэгт энэ салбарын хөгжил, дэвшил, авъяаслаг эмч ажилчдын намтар түүхийг сийрүүлсэн байна. Харин төгсгөлд нь цаашдын зорьж буй ирээдүйн дүр зураг, шийдвэл зохих асуудлыг тусгаж өгчээ. Зургийн цомог нийтдээ 1000 ширхэг орчим хэвлэгдэж, уншигчдын гарт очоод байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД