”Эмми” шагнал гардуулах 67 дахь ёслолд хэн юу өмссөн бэ?

2015 оны 09 сарын 21

Америкийн телевизийн салбарын хамгийн томд тооцогддог Эмми шагнал гардуулах 67 дахь ёслолын ажиллагаа яг одоо Лос Анжелес хотноо болж, шилдгүүдээ тодруулж байна.

Телевизийн “Оскар” хэмээн нэрлэгддэг уг наадмыг “Телевизийн Урлагийн Академи” анх санаачилан 1949 оны нэгдүгээр сарын 25-нд анх зохион байгуулж, шагналтнуудыг тодруулж байсан ажээ.

Харин “Эмми” хэмээн нэрлэсэн нь анхны телевизийн камерын катодон хоолойг нэрлэдэг “immy” гэдэг үгнээс санаа авсан гэнэ.
Шилдэгүүдэд гардуулдаг  шагнал нь атомын загварыг гартаа барьсан, далавчтай эмэгтэй хүний хүний алт, мөнгө, никель цутгамал байдаг.  Далавч нь телевизийн урлагийг бэлгэддэг бол гартаа барьсан атом нь шинжлэх ухааныг илэрхийлдэг аж.

 Жил бүр зохион байгуулагддаг тус наадмыг дэлхий даяар нийт 600 сая хүн үздэг гэсэн баримт бий.

Эмми шагналын улаан хивсний ёслолд зочид хэрхэн хувцасласан нь бас л сонирхол татдаг. Тэгвэл энэ жилийн ёслолын үйл ажиллагаанд хэн юу өмссөнийг сонирхцгооё.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД