Дэлхийн шар айрагны наадам болж байна

2015 оны 09 сарын 20

Германы Мюнхен хотын оршин суугчид болон жуулчид дэлхийн шар айрагны хамгийн том наадам буюу “Октоберфест”-ийг тэмдэглэж байна.

Мюнхен хотын дарга Дитер Райтер өнгөрсөн амралтын өдөр шар айрагны наадмыг нээжээ.

Баварийн үндэсний хувцсаар гоёсон хэдэн мянган хүн энэ наадамд оролцож байна.

Баварийн угсаа залгамжлах хунтайж Лудвигийн гэрлэх ёслолыг тохиолдуулан энэ наадмыг анх 1810 онд зохион байгуулж байжээ.
Жил бүр энэ наадмын үеэр шар айрагны үнэ өсдөг юм. Одоо нэг литр шар айраг 10 гаруй евро буюу 11 орчим долларын үнэтэй байна.
Цагаачид болон дүрвэгчид олноороо очиж байгаатай холбоотойгоор Мюнхен хотын аюулаас хамгаалах хүчнийхэн аюулгүй байдлыг чангатгажээ.
Ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх “Октоберфест”-ийг зургаан сая орчим жуулчин үзэж сонирхож, шар айраг ууна гэж зохион байгуулагчид нь тооцоолжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД