Л.Гансүхийн шүүх хурлыг шууд дамжуулж болохгүй гэв

2015 оны 09 сарын 18

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг “Ийгл” телевизээр  шууд дамжуулж байгаатай холбогдуулан “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт өнөөдөр мэдээлэл хийв

Тэрбээр, шүүх хурлын үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулж байгаа нь Шүүхийн хараат бусаар шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх магадлалтай. Нийгэмд Л.Гансүхийг буруутай, гэм буруугүй гэсэн маргаан үүсч, талцал үүсээд байна” гэлээ.

Түүнчлэн, “Ийгл телевиз Л.Гансүхийн шүүх хурлыг шууд дамжуулж байна. Энгийн иргэний шүүх хурлыг дамжуулах хүсэлт тавихад “Гадаад захирлууд зөвшөөрөхгүй” гээд дамжуулдаггүй. Тиймээс тус телевиз Л.Гансүхээс мөнгө авч, захиалгаар ажиллаж байна гэх хардлагад хүрч байгаа юм.

Нөгөөтэйгүүр шүүх ч мөн иргэдийг ялгаварлан гадуурхаж байна. Л.Гансүхийн хэргийг телевизээр шууд дамжуулахыг зөвшөөрч байгаа хэрнээ энгийн иргэнд зөвшөөрөл олгодоггүй. Шударга шүүх ямар ч хүнтэй тэгш харьцах ёстой. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Энэ мэт ялгаварлан гадуурхсан үйл ажиллагааны эсрэг тэмцэх болно” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.118 Ил тод байлгах боломж л байвал ашиглах л естой. Яагаад буруу байдаг юм. Хошигний цаана юу болдгийг нэг удаа ч харах нь сайн зуйл. Нуух зуйлтэй хун л айн биз.
82.248.194.157 hunii muud dyrlagsad??????????Mongol hynii haranhyi bodol mehseer yabna!!!!
103.26.193.134 Зөв2
172.101.82.153 sanaa ni zuv shuu. demjij baina. tur ni irgenii 2uur nudeer hardag baij bolohgui.
172.101.82.153 sanaa ni zuv shuu. demjij baina. tur ni irgenii 2uur nudeer hardag baij bolohgui.