Олон улсын циркчдийн наадам Монголд болно

2015 оны 09 сарын 18

Монгол Улсад циркийн урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойг өнөө жил тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд анх удаа олон улсын залуу циркчдийн наадмыг БСШУЯ-ны  санаачилгаар зохион байгуулах гэж байна.

Хэдийгээр 1955 оноос тус урлагийн хөгжлийг эхэлсэн гэж үздэг ч манай улсад хамгийн анх 1941 оны долоодугаар сарын 9-нд циркийн тоглолт болж байжээ. Энэ тоглолт нь тухайн үед Яармагийн задгай талбайд олны хүртээл болж байсан аж.

 Хөгжим бүжгийн коллежийн хамт олон тус арга хэмжээг зохион байгуулахаар болсон бол Монголын Урлагийн Маркетинг Менежментийн холбоо, Монголын үндэсний цирк, Монголын циркчдийн холбоо, Монголын залуу циркчдийн холбоо хамтран ажиллах юм байна.
Тоо нь эрс буурсан циркийн үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, циркийн урлагийг олон нийтэд сурталчлах зорилготой тус наадам ирэх сарын 12-нд эхэлж долоо хоног үргэлжлэх аж. Анхдугаар наадамд Монгол, ӨМӨЗО, Япон, Казахстан, ОХУ, Швейцарь, Вьетнам, Якут, Буриад зэрэг есөн орны циркчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа гэсэн. Тус наадам нь “Орчин үеийн циркийн хандлагыг тодорхойлох, залуу уран бүтээлчид, жүжигчдийн уран чадвар, төрөлд байх мөн чанар, өөрсдийн байр суурийг тодорхойлох зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээн зохион байгуулагчид онцолж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД