Бяцхан миссүүдийг шалгаруулна

2015 оны 09 сарын 17

“LITTLE MISS WORLD 2015” тэмцээн энэ сарын 27-ноос ирэх сарын 3-ны хооронд Турк улсын Анталия хотод болно.

Орон орны бяцхан охидыг эв найрамдлын дээвэр дор цуглуулан өөрсдийгөө нээж, урлаг соёлын  авьяасаараа дамжуулан сурталчлах, оюун ухаанаараа дэлхийн сая сая охидын үлгэр дууриал болох боломжийг нээж өгдөг тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчийг телевизийн уралдаант, шоу нэвтрүүлгээр сонгон шалгаруулах гэж байна. Нэвтрүүлгээр тодорсон үндэсний ялагчийг Туркт болох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнах юм.

Эх дэлхийн ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулсан олон улсын энэхүү фестивалийг 2000 оноос уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ жил  “Гал, ус, агаар, эх дэлхий” сэдвийн дор зохион байгуулна. Нийт 4 насны ангилалд дэлхийн 80 гаруй улс орны  мянга мянган авьяаслаг бяцхан охид оролцох наадамд анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцох оролцогчыг шалгаруулах төслийн ерөнхий зохион байгуулагчаар  SBN  телевиз ажиллаж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 har bagaas ni eldev yanziin sanaa zaaj, eldev yanzaar bugsuu mushgij alhsan, hachin evgui aashtai 10 aad nasnii zaluuhan AVGAI/ HUUHNUUDIIG ih beldeh yum doo, ted ni ch uursdiiguu miss geed durdee itgechihsen. ternii orond heden too zaaj ugvul ene 10 aad nasnii huuhnuuded iluu heregteisen.